2019.03.16-ны өдөр зохион явуулсан “Программчлал”-ын олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад 37 сургуулийн VII-…

2019.03.16-ны өдөр зохион явуулсан “Программчлал”-ын олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад 37 сургуулийн VII-XII ангийн 600 орчим сурагч, мэргэжлийн 18 багш нар оюун билиг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн багш, сурагчид маань амжилтыг гаргалаа.
Дунд ангийн ангилалд: 8а ангийн сурагч Амгалан VI байр, хотын эрх
Ахлах ангийн ангилалд: 12а ангийн сурагч Энхнаран VII байр
Багш нарын ангилалд: Мэдээлэл зүйн багш Б.Батзориг “Дэд байр” тус тус эзэллээ.
Мөн 2019.03.16-ны өдөр зохион явуулсан БЗД-ийн Англи хэлний дүүргийн олимпиадад англи хэлний багш Оюундалай Дэд байрыг эзэлжээ.
Олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдад баяр хүргэн, нийслэлийн олимпиадад өрнүүн их амжилт хүсэн ерөөе.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.