2025 ОНЫ ТӨГСӨГЧИД ЭЛСЭЛТИЙН МОНГОЛХЭЛНИЙ

2025 ОНЫ ТӨГСӨГЧИД ЭЛСЭЛТИЙН МОНГОЛХЭЛНИЙ
ШАЛГАЛТАА АМЖИЛТ ДҮҮРЭН ӨГЛӨӨ
2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр БШУЯ болон Боловсролын Үнэлгээний Төвөөс 12-р анги төгсөгчдийн элсэлтийн монгол хэл, бичгийн шалгалтын нэгдсэн дүнг танилцууллаа.
“Оюунлаг” сургуулийн 12-ангийн бүх сурагчид энэхүү шалгалтад 100 хувийн амжилттай шалгагдаж 662.3 гэсэн дундаж онооны амжилтыг үзүүллээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болж байна. Монголхэл бичгийн шалгалтад 800 оноог:
12Б ангийн сурагч Д.Марал,
12В ангийн сурагч Б.Эгшиглэн,
12В ангийн сурагч Н.Баасанням нар хүртлээ.
Энэхүү амжилтыг бүтээхэд 12 жилийн турш шавь нарынхаа төлөө сэтгэл зүтгэл нийлэн хамтран ажилласан бага ангийн болон монгол хэлний багш нартаа халуун баяр хүргэе!
“Оюунлаг” сургуулийн ЭЕШ-ын дундаж онооны үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлсээр ирсэн олон сайхан амжилтуудыг дараа үеийн төгсөгчид нь итгэл дүүрэн түүчээлж буй та бүхэндээ удахгүй болох Элсэлтийн Ерөнхий Шалгалтад нь амжилт хүсье.
