"ААВ ЭЭЖ БИ" хөгжөөнт буухиа тэмцээн

"ААВ ЭЭЖ БИ" хөгжөөнт буухиа тэмцээн
Анги хамт олны эв нэгдэл, эцэг эх багш сурагчдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “ААВ ЭЭЖ БИ” хөгжөөнт буухиа тэмцээн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 1-3 дугаар ангийн нийт 12 бүлгийн 300 орчим сурагч тэдний аав, ээж болон хөгжөөн дэмжигчид оролцжээ. Хөгжөөн дэмжигчид багаа уриалсан уриа лоозон, өнгө өнгийн шаар зэргийг тэмцээнд зориулан авчирч баг тус бүрийгээ дэмжиж байлаа.
Ангиуд нийт 6 төрлийн тэмцээнд хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдаж 1дүгээр ангийн бүлгээс Дарьзав багштай 1б анги 36 оноогоор тэргүүн байр эзэлж, дэд байран 32 оноогоор Золзаяа багштай 1в анги, гутгаар байранд 28 оноогоор Эрдэнэболор багштай 1г анги, удаах байрт 26 оноогоор Буянт багштай 1а ангиуд тус тус амжилттай оролцсон.
2 дугаар ангиудаас Нямсүрэн багштай 2а анги 36 оноогоор тэргүүн байр эзэлж, дэд байранд Ариунзул багштай 2в анги 34 оноогоор, гутгаар байранд Ариунтуяа багштай 2г анги 26 оноотой, дараах байранд Гантөгс багштай 2б анги 24 оноо авч тус тус байр эзэллээ.
3 дугаар ангийн сурагч эцэг эхчүүд маань энэ тэнцүү өрсөлдөж 34 оноогоор Эрдэнэцог багштай 3г анги тэргүүлж, дэд байранд Цэвэлмаа багштай 3б анги, Ганжаргал багштай 3в анги тус бүр 30 оноогоор, гутгаар байранд Мөнхцэцэг багштай 3а анги 26 оноо авч тус тус “аав ээж би” хөгжөөнт буухиа тэмцээндээ амжилт үзүүллээ.
Амралтын өдөр цаг зав гарган байж бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирж оролцсон нийт эцэг эх, хөгжөөн дэмжигч нартаа сурагчиддаа баярласан талархсанаа илэрхийлж та бүхэнд спортын өндөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.