Амжилтын буухиа үргэлжилсээр........

Амжилтын буухиа үргэлжилсээр........
“Оюунлаг бийр”-ийнхэн амжилттай оролцлоо
БЗД-н Ахмадын хороо, “Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс”, Боловсролын хэлтсээс хамтран зохион байгуулсан "Миний хайртай өвөө, эмээ" сэдэвт гар зургийн уралдаанд нийт 700 орчим авьяастны уран бүтээл өрсөлджээ. Тус уралдаанд “Оюунлаг” сургуулийн
4б ангийн сурагч Анхилуун 3-р байр
5а ангийн сурагч Уранханд 3-р байр
6б ангийн сурагч Эгшиглэн тусгай байранд шалгарчээ. Авьяас, ур билгээрээ тэргүүлсэн “Оюунлаг бийр” дугуйлангийн сурагчдадаа баяр хүргэе.
Техник технологийн XXV олимпиадад амжилттай оролцлоо
Баянзүрх дүүргийн Техник Технологийн XXV олимпиад 2024 оны 03-р сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус олимпиадад БЗД-ийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 35 сургуулийн суралцагч, багш нар оролцож ур ухаан, мэдлэг чадвар авьяас билгээ сорин өрсөлдлөө. Дүрслэх урлагийн багшийн төрөлд “Оюунлаг” сургуулийн багш Б.Сандуй нь тусгай байрт шалгарч Нийслэлийн олимпиадад оролцох эрхтэй боллоо. Авьяаслаг зураач, багшдаа баяр хүргэж, дараагийн шатны олимпиадад нь амжилт хүсье.
