АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Шайбтай хоккей
3а ангийн сурагч М.Эрхэмбаяр
2026.01.03–04-нд зохион байгуулагдсан
Монголын хоккейн холбоо-ны Өсвөрийн хоккейчдын “Цомын аварга шалгаруулах” тэмцээний U8 ангилалд багаараа Алтан медаль,
2026.01.13–15-нд болсон “Улсын аварга шалгаруулах” тэмцээний U10 ангилалд багаараа Мөнгөн медаль хүртэж,
өөрөө “Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан бахархам амжилт үзүүллээ.
Тэрээр ЧД-ийн спорт хорооны “MCT” клубын тамирчин бөгөөд 5 дахь жилдээ шайбтай хоккейгоор хичээллэж байна.
Уулын цана
10в ангийн сурагч Б.Тунгалагсайхан нь олимпын төрөл болох уулын цанын спортын мэргэжлийн тамирчин бөгөөд Монгол Улсын өсвөрийн шигшээ баг, “Intelligence” клубийн тамирчин юм.
Түүний 2025–2026 оны улирлын амжилтаас:
2025.12.21 – Junior Alpine Skiing Championships U18 ангилалд хүрэл медаль
2026.01.06 – Эрдэнэт хотын “Мөнгөн өвөл” спортын наадам
• Жайнт слалом – АЛТ
• Слалом – АЛТ
2026.01.11–12 – Уулын цанын клубийн аварга шалгаруулах тэмцээний U18 ангилалд хос алтан медаль
Одоогоор Б.Тунгалагсайхан БНСУ-д олон улсын багийн бэлтгэлд хамрагдан, FIS оноо цуглуулах уралдаануудад амжилттай оролцож байна.
Бүжгийн спорт
Монголын Бүжгийн Спортын Холбоо-ноос 2026 оны 1-р сарын 24–25-ны өдрүүдэд зохион байгуулсан
“DANCE BEAT 2026” СОЛО Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс
9г ангийн сурагч, ОУХМ Ч.Оюунтөгөлдөр
Өсвөр 2 насны соло стандарт бүжгийн төрөлд – УЛСЫН АВАРГА
Өсвөр 2 насны соло латин бүжгийн төрөлд – УЛСЫН АВАРГА
Спортын төрөл бүрт амжилт гарган, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн шавь нартаа халуун баяр хүргэж,
цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!



