Англи хэлийг илүү сайн сурах хүсэл сонирхол, идэвхийг дээшлүүлэх, үгсийн санг нэмэгдүүлэх, сурагчдын авьяас чадварыг нэ…

Англи хэлийг илүү сайн сурах хүсэл сонирхол, идэвхийг дээшлүүлэх, үгсийн санг нэмэгдүүлэх, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, анги хамт олноороо нэгдэн нягтарч, хүүхэд бүрийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилго дор зохион явуулсан “АНГЛИ ДУУНЫ УРАЛДААН”-2019 уралдаан маань зохион байгуулалт, үр дүн сайтай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд I-X ангийн бүх сурагч оролцож, өөрсдийн авьяас билгээ сорин өрсөлдлөө. Анги бүр сурсан дуунуудаа өөртөө итгэлтэйгээр дуулж, дуу бүрийн айзам хэмнэлд тохируулан бүжиглэж байсан нь бас сайхан байлаа. Үе тэнгийнхнээ манлайлсан шилдэг ангиудыг танилцуулж байна.
I-II ангийн ангилалд:
Дарьзав багштай 2б анги:”ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Ганжаргал багштай 1г анги: “ДЭД БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Золжаргал багштай 2в анги: “ГУТГААР БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
III-IV ангийн ангилалд:
Мөнх-Эрдэнэ багштай 4в анги:”ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Ариунзул багштай 3в анги: “ДЭД БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Цэвэлмаа багштай 4б анги: “ГУТГААР БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
V-VI ангийн ангилалд:
Ариунсанаа багштай 5а анги:”ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Чимэдлхам багштай 6а анги: “ДЭД БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Отгонжаргал багштай 5б анги: “ГУТГААР БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
VII-VIII ангийн ангилалд:
Баярцэцэг багштай 7а анги:”ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Даваахүү багштай 7в анги: “ДЭД БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Мөнхтэмүүлэн багштай 7б анги: “ГУТГААР БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
IX-X ангийн ангилалд:
Дэлгэрмаа багштай 10б анги:”ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Хандармаа багштай 9а анги: “ДЭД БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичиг
Уугантуяа багштай 9б анги: “ГУТГААР БАЙР”, Oyunlag cinema кино үзэх эрхийн бичгээр тус тус шагнууллаа.
Уралдааныг амжилттай зохион явуулсан гадаад хэлний тэнхмийн хамт олонд халуун баяр хүргэе.