Бага ангийн сурагчдын “Хөгжөөнт буухиа” тэмцээн зохион байгуулагдлаа.

Бага ангийн сурагчдын “Хөгжөөнт буухиа” тэмцээн зохион байгуулагдлаа.
Жил бүр уламжлал болон зохиогддог “Хөгжөөнт буухиа” тэмцээн 2022.10.10-2022.10.14-ий өдрүүдэд амжилттай зохиогдлоо. Энэхүү тэмцээн нь бүх сурагчдыг хамарсан, тэдний бие бялдар, хөдөлгөөний эв дүй, баг хамт олноороо шударга өрсөлдөх, хурд авхаалж самбааг нь шалгасан тэмцээн болдгоороо онцлог юм. Анги хамт олноороо нэгдэн нягтарч, хувцсаараа жигдрэн, бие биедээ урам өгсөн сайхан тэмцээн боллоо. Тэмцээний шилдгүүдээ танилцуулбал:
I ангийн ангилалд:
Д.Бямбаа багштай 1г анги “Тэргүүн байр”
Б.Ариунзул багштай 1б анги “Дэд байр”
II ангийн ангилалд:
Б.Мөнхцэцэг 2г анги “Тэргүүн байр”
У.Энхжаргал багштай 2б анги “Дэд байр”
III ангийн ангилалд:
Э.Осоржамаа багштай 3а анги “Тэргүүн байр”
Д.Цэвэлмаа багштай 3г анги “Дэд байр”
IV ангийн ангилалд:
Х.Энхтуул багштай 4г анги “Тэргүүн байр”
Т.Аззаяа багштай 4б анги “Дэд байр”
V ангийн ангилалд:
Т.Өлзийжаргал багштай 5б анги “Тэргүүн байр”
Г.Ганжаргал багштай 5г анги “Дэд байр”-ын эзэд боллоо.
Тэмцээнийг зохион байгуулалт сайтай явуулсан биеийн тамирын багш нартаа болон идэвхтэй оролцсон сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.










