БСШУЯ, Lions Clubs International Bichigt Lions Club Mongolia, LIONS INTERNATIONAL YOUTH PROGRAMS OF MONGOLIA, LEO CAMP…

БСШУЯ, Lions Clubs International Bichigt Lions Club Mongolia, LIONS INTERNATIONAL YOUTH PROGRAMS OF MONGOLIA, LEO CAMP ОЛОН УЛСЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТӨВ болон МҮОНТ хамтран жил бүр уламжлал болгон зохиогддог “TV ENGLISH OLIMPIAD” 2015-2016 оны хичээлийн жилд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус уралдаанд Оюунлаг бүрэн дунд сургуулийн 6,7-р ангийн сурагчид маань ЕБ-ын 44 сургуулийн сурагчдаас англи хэлний дүрмийн мэдлэг, зөв цэвэр дуудлага, ярих чадвараараа манлайлан шалгарлаа. 6-р ангийн төрөлд О.Цэлмүүн ахлагчтай О.Содномбуян, Ө.Оргил, Ц.Номин-эрдэнэ, Г.Жавхлан, Н.Оргил, Х.Жунёр нарын “PEACE” баг I байр, 7-р ангийн төрөлд Р.Темирлан Рей ахлагчтай Р.Ананда-Ану, М.Чинхүсэл, Г.Жаргал, Ц.Мягмарнаран, И.Херим нарын баг II байр тус тус эзэллээ.
Энэхүү тэмцээн нь:
1. АХА
2. Үгийг зөв дараалалд оруулж өгүүлбэр зохиох
3. Өгөгдсөн үгийг үсэглэх
4. Багийн ахлагч нарын дунд өгөгдсөн зургийг тайлбарлах гэсэн дөрвөн үе шаттайгаар явагддаг юм.
Сайн сайхан гэрэлт ирээдүйг бэлэглэж, тэднийг өв тэгш хүмүүжилтэй, англи хэлний мэдлэг бололвсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд англи хэлний багш нарын хийж бүтээж буй ариун үйлс бүхэн нь бодит илэрхийлэл болж байна.
Орчин үед мэдээ мэдээлэл, техник технологиос хоцрохгүй мөр зэрэгцэн алхахын тулд гадаад хэлний өргөн мэдлэгтэй байх шаардлага бий болоод байна. Оюунлаг сургууль маань энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн АНУ-ын Брихямын Их Сургуулиас багш Steven Ramos, Scott Malin, Sharly Ann Lichtenberg, Makelle Louise Gardiner, Монгол- БНХАУ-ын соёлын хамтын ажиллагааны шугамаар хятад хэлний багш Ма Шү Ляан, Жэ Вон Ян, Мү Ин , Шилдэг боловсрол академийн урилгаар Нигер улсын иргэн багш, Henry Yomen Ihende нарыг тус тус урьж ажиллуулаад жил гаруй хугацааг үдээд байна.
Багш Хенри нь TOEFL-ын шалгалтанд бэлтгэх арвин туршлагатай, заах арга зүйгээр мэргэшсэн өндөр түвшингийн багш бөгөөд сургалт нь интернетийн орчинд явагдах бүрэн боломжоор хангагдсан юм. Энэхүү сургалт нь энэ хичээлийн жилд 12 дугаар сараас дахин явагдаж эхлэх бөгөөд сургуулийн захиргаанаас хүүхдүүд та бүхний төлөө авч буй энэхүү сургалтандаа өргөнөөр оролцож өөрсдийн чадвараа хөгжүүлэх боломжийг ашиглахыг зөвлөж байна. TOEFL-ын шалгалтын дүнг монголд ихэвчлэн дараах зорилгоор хэрэглэнэ. Тус шалгалтыг хүлээн зөвшөөрдөг гадаадын их дээд сургууль руу apply хийх, янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гол нөхцөл шаардлага нь болдогт учир оршино. TOEFL-ийн шалгалт нь АНУ, Канад, Австрали, Англи, болон бусад гадаадын их дээд сургуулиудад бакалавр, магистр ба түүнээс дээш зэргээр суралцахад шаардлаггай Англи хэлний түвшин тоггоох академик шалгалт юм. Дэлхийн 136 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL -ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог. TOEFL шалгалт нь таны Англи хэлний чадварыг унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 чадваруудыг хосолсон хэлбэрээр, буюу их дээд сургуулийн түвшинд шалгаж тогтоох зорилготой юм.
Энэхүү шалгалтыг 2015-2016 оны 12-р ангийн сурагч Бо.Энхжин өгч 81 оноо авч өндөр амжилтыг үзүүллээ. Харин 12-р ангийн сурагч Б.Мандуул SAT шалгалтыг өгч АНУ-ын дээд сургуульд суралцах боломжоо хангасан нь арай өөр төвшингийн шалгалт билээ. Энэ нь SAT-Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагддаг коллеж, их сургуулиуд болон дунд сургуулийн , 12-р ангийн сурагчдаас авдаг элсэлтийн шалгалт юм. Агуулгын хувьд шүүмжлэлт уншлага, математик, эсээ гэсэн 3 үндсэн хэсэгтэй 10 дэд хэсгээс бүрдсэн бөгөөд хэсэг тус бүр нь 200-800 оноогоор дүгнэгддэг болно.
Мөн Олон улсын “LIONS YOUTH CAMP & YOUTH EXCHANGE PROGRAM”-ын хүрээнд Улаанбаатар хотын ЕБС-иудын ахлах ангийн сурагчдаас Оюунлаг сургуулийн 10б ангийн сурагч С.Гэрэлсүрэн тэргүүн байр, 10а ангийн сурагч Э.Энхжин 2-р байрыг эзэлж “Дэлхийн үе тэнгийнхэн – 2016” АНУ, Канадад болох зуны сургалтын хөтөлбөрт хамрагдах тэтгэлэг тус тус хүртсэн юм. Багш нарын маань хамтын хичээл зүтгэл нэгдсэн бодлогын үр дүнд англи хэлний сургалтанд чанарын ахиц дэвшил гарсаар байна.