Бяцхан зураачид маань дахин нийслэлд тэргүүллээ

Бяцхан зураачид маань дахин нийслэлд тэргүүллээ
Эрдэмтөгс сургуулийн нэрэмжит гар зургйин III олимпиад 3 сарын10,11 нд болж өнгөрлөө. Энэхүү олимпиад нь өмнөх жилийнхээсээ хүрээ тэлж, Дархан, Багануур, Налайх, дүүрэг болон Дундговь аймгаас сурагчид ирж, нийтдээ 107 сургуулийн 640-д авьяаслаг сурагчид уран бийрийн гайхамшигийг үзүүлж өрсөлдлөө.
Энэ олимпиад нь 1-12-р ангийн сурагчдын хүрээнд болох бөгөөд Оюунлаг бүрэн дунд сургуулиас 1-5-р ангийн авьяаслаг бяцхан зураач сурагчдын баг маш амжилттай оролцож оролцсон ангийн төрөлдөө бахархам амжилтыг гаргасан байна. Үүгээр барахгүй багын дүнгээр 107 сургуулийг тэргүүлж багаараа 3дахь жилдээ "Тэргүүн" байрыг хүртлээ. Бяцхан шавь нараараа бахархаж явдагаа Сургуулийн захиргааны нэрийн өмнөөс баяртайгаар дуулгаж байна. Та бүхэндээ улам их амжилтыг хүсэн ерөөе.