Бүх мэдээ
Дэлхийн 40 гаруй улсуудын зохион байгуулагддаг HIPPO олон улсын англи хэлний VII олимпиад нь 2019.05.11-2019.05.13 хоор…

Дэлхийн 40 гаруй улсуудын зохион байгуулагддаг HIPPO олон улсын англи хэлний VII олимпиад нь 2019.05.11-2019.05.13 хооронд Итали улсын Венец хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад манай сургуулийн сурагчид сургуулиа болон улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Олимдиадад нийт 35000 сурагчид оролцсоноос эцсийн шатанд 165 сурагч өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухааныг сорьсон билээ. Манай сургуулийн 5-р ангийн сурагч Хос-Эрдэнэ овогтой Амирлан Hippo 1 төрөлд 5-р байр, 3-р ангийн сурагч Мөнхсүх овогтой Цэлмэг Little hippo төрөлд 7-р байр тус тус эзэлсэн бахдам сайхан амжилтыг үзүүллээ.
Амжилттай оролцсон сурагчдадаа болон бэлтгэсэн багшид халуун баяр хүргэе.