Дэлхийн багш нарын 23 дахь өдөр, Монголын багш нарынхаа баярын 51 дэх өдрийг энхрий бяцхан шавь нар, эцэг эхчүүд ажилт…

Дэлхийн багш нарын 23 дахь өдөр, Монголын багш нарынхаа баярын 51 дэх өдрийг энхрий бяцхан шавь нар, эцэг эхчүүд ажилтан ажиллагсдынхаа хамт “Багш шавийн барилдлагын баяр” нэртэйгээр олон сайхан дурсамж болон үлдэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж өндөрлөлөө. Үүнд:
“Спортын нөхөрсөг тоглолт” “Аав ээж – миний багш” “Сурагчийн нэг өдөр” “Багш нарын баярын цэнгүүн”
Энэ өдөр сургуулийн захиргааны зүгээс багш ажилтан ажиллагсдадаа зориулж Хүндэтгэлийн зоог барих арга хэмжээг баяр хөөр дуу хуур хөгжим, сэтгэлийн цагаан өглөг сүлэлдсэн, халгиж цалгиж дэвэрч хөөрсөн сайхан цэнгүүн болж өндөрлөв.
Уг цэнгүүнд Эвартура, RECON амьд хөгжмийн хамтлаг, Харш хамтлагийн дуучин Бааска, Эгшиглэн, Баттөр нар ирж ая дуугаа өргөлөө.