ДЭЛХИЙН СОНГОДОГ ЖҮЖГҮҮД “ОЮУНЛАГ” ТЕАТРЫН ТАЙЗНАА АМИЛАВ.

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЖҮЖГҮҮД “ОЮУНЛАГ” ТЕАТРЫН ТАЙЗНАА АМИЛАВ.
“Оюунлаг сургуулийн сурагчид сурлага хөдөлмөрөөрөө хот, дүүрэгтээ манлайлаад зогсохгүй, урлаг уран сайхны олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаар, сурагчид нь өв тэгш хөгжиж, төлөвшдөг билээ.
Үүний нэг тод жишээ нь хичээл зөвхөн танхимын сургалтаар хязгаарлахгүй, театрын тайзнаа үргэлжилж болдгийг харуулсан чухал үйл явдал боллоо. 11-р ангийнхан уран зохиолын хичээлээр “Дэлхийн уран зохиол” судалж байгаагийнхаа хүрээнд Сэргэн мандлын үеийн агуу их зохиолч У.Шекспирийн зохиол, дэлхийн сонгодог эмгэнэлт жүжиг “ Ромео Жульетта”, “Гамлет” жүжгүүдийг “Оюунлаг” театртын тайзнаа тоглож, сургуулийнхаа багш, сурагчдын хүртээл болголоо.
11а ангийнхан ангиараа сурагч Г. Мөнхтүшигийн бичиж, найруулснаар “Ромео Жульетта” жүжгийг, 11б ангийнхан ангиараа сурагч О.Хүслэнгийн бичиж, Ц.Золбоогийн найруулснаар “Гамлет” жүжгийг тус тус чадварлаг тоглож, хэнээс ч дутахааргүй “драмын жүжигчид” болохоо харуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авч, баяр талархал, магтаал сайшаалын үгээр урам авсан, сайхан үйл явдал болж өнгөрлөө.
"Ромео Жульетта" жүжгийн гол дүр Ромеогийн дүрд Г. Мөнхтүшиг, Жульеттагийн дүрд Г.Энхжин, “Гамлет” жүжгийн гол дүр Клавдийд У. Энхтөр, Гамлетад Б. Билгүүн нар тус тус тоглосон юм. Зарим сурагчид хоёр ч дүрд зэрэг тоглосон нь сонирхолтой байв.
Ангийн бүх сурагчид тоглосон бөгөөд 11а ангийн тоглосон “Ромео Жульетта” жүжгийн бусад дүрд
Өгүүлэгчид – сурагч Э. Энхжин
Меркуцио, Самсонд – 11а ангийн сурагч Т. Энгүүн
Ромеогийн үеэл Бенвачиод – сурагч Ө. Тэмүүлэн
Зарц Педро, эмийн санч Грегорид – сурагч У. Цэлмүүн
Парист –сурагч Б. Тэмүүлэн
Өрлөг эхэд – сурагч О. Цолмон
Ноён Капулетад – сурагч Б. Энхсайхан
Капулета ноёны дүү Тибальтад – сурагч Ц. Барсболд
Хатагтай Капулетад –сурагч Н. Содончимэг
Ноён Монтегюд – сурагч Т. Солонго
Лоренца ламд – сурагч Ц. Билгүүнтулга
Ард иргэдэд – сурагч О. Оюу, М. Чингүүнбаяр, Т. Халиун
Харуулд – сурагч Ц. Мишээл, О. Ану нар тус тус тоглосон бол
11б ангийн тоглосон “Гамлет “ жүжгийн бусад дүрд
Өгүүлэгчид –сурагч Б. Гэрэлтхүслэн
Гамлетийн эх Гертрудад – сурагч О. Сарнай
Полоний түшмэлд – сурагч Б. Барсболд
Полонийн охин Офелияад –сурагч Б. Солонго
Полонийн хүү Лаэртад –сурагч Б. Цэрэнтогтох
Гамлетийн найз Марцельд – сурагч Ц. Хүслэн
Францыд –сурагч Б. Билгүүдэй
Гариацид –сурагч Э. Бат-Очир
Булшчинд – сурагч М. Дөлгөөн, Г. Дөлгөөн нар
Ордны цэцэрлэгчид – сурагч Н. Хулан, С. Гэрэлсүрэн нар тус тус тоглолоо.
Ингэснээр сурагчид маань аливаа зүйлд нэгэн сэтгэлээр хамтарч, хөдөлмөрлөж чадвал юуг ч чадаж, юуг ч бүтээж болдгийг ойлгож авсан төдийгүй, уран зохиолд дурлан сонирхож, шимтэн уншдаг болоход тодорхой хувь нэмэр болсон нь дамжиггүй. Мөн дэлхийн сонгодог зохиолын хэлтэй гүнзгий танилцсанаар тухайн үеийн нийгэм цаг үе, ахуй амьдралын онцлогийг мэдээд зогсохгүй үгийн сангийн баялгаа нэмэгдүүлж, хэл ярианы хөгжилд том түлхэц өгч, хөгжүүлсэн бодит үр дүнтэй ажил боллоо.
Сургуулийнхаа урлагийн тайзан дээр дэлхийн сонгодог жүжгүүдийг амилуулан олны хүртээл болгосон авъяаслаг сурагчиддаа баярлалаа.