Эх дэлхийнхээ төлөө 60 минутын турш гэрлээ унтраацгаая!

Эх дэлхийнхээ төлөө 60 минутын турш гэрлээ унтраацгаая!
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш хэрэгжүүлсэн ба манай улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдсэн. Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгчид жил бүр WWF Mongolia-тай хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Энэхүү арга хэмжээ нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэж үздэг. Байгаль эх болсон дэлхийгээ бага ч болов хамгаалахад Оюунлаг сургуулийн сурагчид, багш ажилчид та бүхнийг хувь нэмрээ оруулахыг 10-р ангийн СӨУЗ-ийн сурагчдаас уриалж байна.
Энэ жилийн “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн 2021.03.27 буюу энэ хагасайн өдрийн 20:30-21:30 цагт болно. Та бүхэн идэвхтэй оролцож бусдадаа түгээгээрэй.
Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл
Help the Earth by participating in Earth Hour this year! The World Wildlife Fund has been organizing Earth Hour since 2007 in order to raise awareness and inspire people to take action against climate change. Environmental Leadership Program alumni have been working with WWF Mongolia to organize this event for over a decade. This event encourages you to switch off electronics and lights for an hour to raise awareness and reduce harmful emissions. Oyunlag school’s student council urges you to contribute in this year’s Earth Hour which will take place on Saturday, March 27, 2021 from 8:30-9:30 pm.
Oyunlag Student Council