Энэ хичээлийн жилд 1-12-р ангийн англи хэлний сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс багшлах боловсон хүчин, су…

Энэ хичээлийн жилд 1-12-р ангийн англи хэлний сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс багшлах боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, гадаад харилцааны чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь гадаад хэлийг гадаад багш нараар заалгах асуудал байлаа. Иймээс англи хэлний сургалтыг баталгаажсан хөтөлбөрийн дагуу:
1-5-р ангид Гадаад багш нар – уншилга, сонсгол, ярианы дадлага
Монгол багш нар – дүрэм бичлэг, үгсийн сангийн хэрэглээ, ярианы дадлага
6-9-р ангид Гадаад багш нар – уншилга, сонсгол, ярианы дадлага
Монгол багш нар - дүрэм бичлэг, үгсийн сангийн хэрэглээ, ярианы дадлага
10-12-р анги Гадаад багш нар – Сонсгол, ярианы дадлага, эссэ бичлэг
Монгол багш нар – эссэ бичлэг, академик сургалт
TOEFL, IELTS шалгалтанд бэлтгэх академик сургалт
6-12-р ангид Хятад хэлний ярианы дадлага олгох сургалт
10-12-р анги БНХАУ-ын Их дээд сургуульд элсэн суралцах сонирхолтой сурагчдад зориулсан “Хэлний бэлтгэлийн сургалт”
6-9-р анги Хятад хэлийг гүнзгийрүүлэн үзэх сонирхолтой сурагчдад зориулсан “Дугуйлангийн сургалт”
Англи хэлний тэнхимийн бүрэлдэхүүнд Монгол багш нар, ярианы дадлагын Хавайн Их сургууль, Бригам Янгын Их сургуулиас ирсэн Америк багш нар, бага ангийн уншилга ярианы дадлагын Негр улсын багш нар, БНХАУ-аас ирсэн Хятад хэлний мэргэжлийн багш нар, ахлах ангийн сурагчдад зориулсан академик чиглэлтэй TOEFL, IELTS /багш нь 11 сард ирэх төлөвтэй байгаа/ чиглэлийн сургалтыг хөтлөн явуулахаар нийт 20 багш ажиллаж байна.
1. Элсэлтийн Ерөнхий Шалгалтын англи хэлний шалгалтын дундаж оноо 665-д хүрлээ.
2. Дүүрэг хот, улсын чанартай олимпиадуудад сурагчид маань өнгөрсөн хичээлийн жилд алтан медаль 30, мөнгөн медаль 25, хүрэл медаль 3-ыг хүртсэн байна.
3. Англи хэлний багш нараас хотын багш нарын олимпиадаас 1 хүрэл медаль, Улсын олимпиадаас 1 хүрэл медалийг тус тус хүртсэн.
4. Нийслэлийн 44 сургууль оролцсон Монголын үндэсний телевизээс зохион байгуулсан англи хэлний “TV English” уралдаант нэвтрүүлэгт 6-р ангийн баг тэргүүн байр, 7-р ангийн баг 2-р байрыг эзэлж Оюунлаг сургууль багаараа тэргүүн байрын өргөмжлөлийг хүртлээ.
5. Олон улсын TOEFL-н шалгалтанд 3 сурагч 93-102 оноо авсан амжилтыг үзүүллээ. Мөн жил бүр төгсөгчдөөс маань 4-6 сурагч гадаадын их дээд суруульд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болон элсэн суралцахаар явж байна.
6. Сар бүр сургуулийн захиргаанаас авдаг хөндлөнгийн шалгалт болох англи хэлний сургалтын түвшин тогтоох шалгалтын үзүүлэлтийн чанарт өөрчлөлт гарч байна.