ХИППО АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАД-2023

ХИППО АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАД-2023
ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ДҮН ГАРЧ ЭХЭЛЛЭЭ.
ХИППО Англи Хэлний Олон Улсын Олимпиадад 60 орны нийт 83,120 гаруй сурагч өөрийн англи хэлний мэдлэг, ур чадварыг сорьсон ба Монгол Улсаас 4413 сурагч амжилттай оролцсон билээ.
Монгол улсаас оролцсон 4413 сурагчаас 394 сурагч хагас шигшээ шатанд шалгарч, тэдгээрээс одоогийн байдлаар 9 сурагч Дэлхийн финалын шатанд, 22 сурагч Бүсийн шатанд Монгол улсаа төлөөлөн оролцохоор шалгараад байна.
Тус олимпиадад Оюунлаг сургуулиас:
Дэлхийн финалд:
HIPPO 1
5г ангийн сурагч Ш. Нандин
Азийн бүсийн шигшээд:
LITTLE HIPPO
4б ангийн сурагч А. Гэгээ
HIPPO 2
7а ангийн сурагч А. Энгүүн
7б ангийн сурагч М. Дөлгөөн
HIPPO 5
12в ангийн сурагч А. Итгэл нар тус тус шалгарлаа.
Бүсийн шигшээ шалгаруулалт 7-р сарын 6-7-нд Малайзийн Куала Лумпур хотод, Дэлхийн финал 10-р сард Италийн Ром хотноо тус тус зохион байгуулагдах болно.
Нийт оролцсон сурагчдадаа, бэлдсэн багш нартаа өндөр амжилтыг хүсэн ерөөе!



