http://www.oyunlag.edu.mn/medeedetail.php?id=100&newsid=17050003

http://www.oyunlag.edu.mn/medeedetail.php?id=100&newsid=17050003
БЭЛТГЭЛ АНГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.
2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 120 сурагчдын 4 бүлгийн бэлтгэл ангийн сургалт амжилттай явагдаж эхэллээ. Сургалтын явцыг ажиглахад үндсэн зурлага, үсгийн нэршил болон дуудлага , тоолох, тэмдэглэх, тоог нэмэх хасах, бичиж тэмдэглэж байгаа нь бяцхан сурагчдын хувьд үнэхээрийн өөрсдийгөө дайчилсан мэрийсэн их хөдөлмөрийн үр шим хэдхэн хоногийн дараагаас гарч эхэлнэ дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
Бэлтгэл анги нь хичээллэх хугацааны хувьд
1-р ээлж - 2017.04.10- ноос 2017.05.19
2-р ээлж - 2014.05.01-нээс 2014.06.02 хүртэл хичээллэнэ.
Тус сургуулийн бага анги нь математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтын статустай тул бэлтгэл ангиасаа эхлэн эх хэлээрээ унших бичих анхан шатны чадвар, математикийн 8 функц ажилбарууд, оюуны чадамж, зураг урлалын энгийн дадлага ажлуудыг хийх тусгай хөтөлбөрөөр хичээллэдэг онцлогтой.
Хүүхдүүд та бүхний эрдмийн аяны эхлэл болсон эх хэлээрээ уншиж бичиж,тооны ухаанд шамдан амжилттай сурахыг хүсэн ерөөе.
Тус бэлтгэл ангийн сургалт нь дараах сурах бичгийн агуулгыг мөрдөх бөгөөд,өөрийн сургуулийн тусгай дэвтэртэй юм байна.
Бэлтгэл ангийн сурах бичиг, бэлтгэл ангийн дэвтэр ,бэлтгэл ангийн сургалтын явцыг одоо толилуулъя






