МАНАЙ ШАТАРЧИД БАГААРАА НИЙСЛЭЛИЙН ШАТРЫН СПОРТЫН РЕЙТИНГЭЭР 4-рт ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

МАНАЙ ШАТАРЧИД БАГААРАА НИЙСЛЭЛИЙН ШАТРЫН СПОРТЫН РЕЙТИНГЭЭР 4-рт ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА
2016 оны 10-р сарын 8-нд Монгол туургатан шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоо клубээс хамтран зохион байгуулсан Улаанбаатар хотын ерөнхий боловсролын дунд сургуулиуд оролцсон нийслэлийн аварга багийг тодруулах шатрын тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө.
Энэ тэмцээнд Оюунлаг сургуулийн тус бүр 24 хүүхэдтэй баг оролцож амжилт арвинтай тоглолтуудыг хийлээ. Багаараа шагналт 4-р байрыг эзэлж өргөмжлөл хүртлээ.
Тус багийн бүрэлдэхүүнд:
Н. Тэргэл 1-р анги
Б. Энхжин 1-р анги
Э. Гүнбилэг 2-р анги
Ц. Цэлмэг 2-р анги
А. Хувьтөгөлдөр 3-р анги
Д. Юки 3-р анги
Ч. Чинтүшиг 4-р анги
Г. Эгшиглэн 4-р анги
Ц. Цогтбилгүүн 5-р анги
М. Мөнхжин 5-р анги
О. Амаржаргал 6-р анги
Н. Эрдэм-Ундрал 6-р анги
Ч. Чингүүн 7-р анги
Н. Цогзолмаа 7-р анги
С. Ган-Эрдэнэ 8-р анги
М. Чинхүсэл 8-р анги
Ц. Хан-Эрдэнэ 9-р анги
Б. Зоригт 10-р анги
О. Сарнай 10-р анги
Д. Энхсайхан 11-р анги
Т. Халиун 11-р анги
Н. Эрдэмсүрэн 12-р анги
Э. Энхжин 12-р анги
Тус сургуулийн дэргэд шатрын спортын мастер Н.Мандахнар, спортын дэд мастер Б.Чинбат дасгалжуулагчтай Шатарын дугуйлангийн сурагчдын хамрах хүрээ өргөжин сурагчдын тоглох ур чадвар нь сүүлийн жилүүдэд эрс өсч буй нь тэдний гаргасан амжилтаас илт харагдаж байна.
Та бүхэнд хүн төрөлхтөний гайхамшигт оюун ухааны дээд шатрын спортоор улам сайн хичээллэж өөрсдийн ур чадвараа улам бүр хөгжүүлж явахын урам хайрлая.