Master Mind 2018

Master Mind 2018
Оюунлаг бүрэн дунд сургуулийн дунд болон ахлах ангиудын дунд зохион байгуулагдсан “Mastermind” тэмцээн 2018 онд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг сурагчдын IQ , шинжлэх ухаан, математик, англи хэл болон ерөнхий мэдлэгийг англи хэл дээр шалгах зорилгоор сургуулийн гадаад багш нар зохион байгуулсан юм. Тэмцээнд анги бүрээс 3 хүүхдийн бүрэлдэхүүнтэй нийт 16 баг оролцлоо.
6,7-р ангийн ангилалд:
I байр Ариунбаатар багштай 7в анги
II байр Алтанчимэг багштай 7а анги
8,9-р ангийн ангилалд:
I байр Оюун-Эрдэнэ багштай 9а анги
II байр Уугантуяа багштай 8б анги
11,12-р ангийн ангилалд:
I байр Уранбилэг багштай 12а анги
II байрыг Цэрэнчунт багштай 12б анги тус тус эзэллээ.
Амжилттай оролцсон сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.