“MASTERMIND-2024” УРАЛДААНТ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА АНГИУД ТОДОРЛОО.

“MASTERMIND-2024” УРАЛДААНТ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА АНГИУД ТОДОРЛОО.
Сурагчдын “Англи, Хятад хэл”-ний хичээлийн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх, олон төрөлт даалгаврыг хурдан хугацаанд зөв цэгцтэй сэтгэн гүйцэтгэх, хүүхэд нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгын дор үгсийн сан, дүрэм, өгүүлбэрийн зөв дараалал, үсэглэх чадвар, ерөнхий мэдлэг гэсэн 5 агуулгын хүрээнд IV-XII ангийн сурагчдын дунд зохион явууллаа.
IV-VII ангийн дунд зохион явуулсан “Mastermind” гадаад хэлний уралдаант тэмцээний шилдгүүдээ танилцуулбал:
Э.Осоржамаа багштай 4а анги: Тэргүүн байр, шилжин явах цом
Л.Эрдэнэболор багштай 5а анги: Тэргүүн байр, шилжин явах цом
Б.Шайрийбуу 6а анги: Тэргүүн байр, шилжин явах цом
А.Дашжаргал багштай 7г анги: Тэргүүн байр, шилжин явах цомын эзэн боллоо.
Анги хамт олноороо мэдлэг чадвар, оюун билиг, авхаалж самбаагаа сорин оролцсон аварга ангийнхандаа, идэвхтэй оролцсон сурагчдадаа, тэмцээнийг амжилттай зохион явуулсан Гадаад хэлний тэнхимийн багш нартаа баярлалаа.
Ажил хөдөлмөр, сурах их үйлсэд нь өрнүүн их амжилт хүсье.










