МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-МИНИЙ ИРЭЭДҮЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-МИНИЙ ИРЭЭДҮЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Оюунлаг сургуулийн карьер хөгжлийн төвийн урилгаар Managing Principal APAC, The Barton Partnership Г.Түвшин мэргэжил сонголт, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй мэргэжил, гадны компанид ажиллах боломжийн тухай уулзалтад 10,11-р ангийн сурагчид оролцлоо.
Уулзалтаар зочин илтгэгч мэдээллээ танилцуулж, сурагчид маань мэргэжлээ хэрхэн зөв сонгох, 10,11-р ангидаа юуг илүү анхаарах, гадаадын их, дээд сургуульд элсэн ороход анхаарах зүйлс, амьдралд гарах эерэг өөрчлөлтүүд гэх мэт өөрсдийн сонирхсон асуултаа асууж, хэрэгтэй мэдээллээ авсан сайхан уулзалт боллоо.
Бидний урилгыг хүлээн авч, цаг заваа зориулан хүүхдүүдэд маань сайхан зөвлөгөө өгсөн Managing Principal APAC, The Barton Partnership Ганболдын Түвшин танд баярласан талархсанаа илэрхийлье.


