Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулж буй U16 насны ангилалд Оюунлаг сургуулийн дэргэдэ…

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулж буй U16 насны ангилалд Оюунлаг сургуулийн дэргэдэх “Оюунлаг” сагсан бөмбөгийн клубын баг тамирчид оролцов. Уг тэмцээнд манай баг тамирчид G зоонд хуваарилагдсан Хэнтий, Хасын хүлгүүд, 48-р сургуулийн багуудыг хожиж хэсгээсээ 1-ээр шалгарч улмаар хасагдах шатанд Архангай аймгийн багийг 53-32 онооны харьцаатай хожиж дараагийн шатанд Дархан-Уул аймгийн багт багахан онооны зөрөөтэйгээр хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.
Энэхүү тэмцээнд Оюунлаг сургуулийн дэргэдэх Оюунлаг баг 7-р байр эзэлж тэмцээний гарааны шилдэг 5 тоглогчийн нэгт багийн тамирчин Очирдарь шалгарчээ.
Оюунлаг клубынхээ сагсан бөмбөгийн баг тамирчдад амжилт хүсье.