Бүх мэдээ
“Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”(НАМЭХ)-оос 2 жилд нэг удаа “ГОО САРНАЙ” наадмыг зохион байгуулж 2017…

“Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”(НАМЭХ)-оос 2 жилд нэг удаа “ГОО САРНАЙ” наадмыг зохион байгуулж 2017 онд манлайлсан салбар бүрийн бүсгүйчүүдийг шалгаруулав.
Энэ удаа “Боловсролын салбарын манлайлагч гоо элч”-ээр Оюунлаг бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Ч.Цэцэгээ багш маань шалгарчээ. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Яамдын сайд, Нийслэлийн захирагч 300 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд хүрэлцэн ирэв.
Ч.Цэцэгээ багшдаа эрүүл энх, ажлын өндөр амжилт энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.