ОЮУНЛАГ БИЙРИЙН СУРАГЧИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

ОЮУНЛАГ БИЙРИЙН СУРАГЧИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО
Нийслэлд зохиогдож буй олимпиад, уралдаан,тэмцээнүүдээс хамрах хүрээгээрээ тэргүүлэгч олимпиад бол Hugo and Color клубын нэрэмжит гар зургийн олимпиад юм.
Энэхүү олимпиад нь 2 сарын 11-12 нд БЗД-н 48-р сургууль дээр 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, нийт 87 ерөнхий боловсролын сургуулиудийн 1-12-р ангийн 2200 орчим авьяас билэгт сурагчид дунд зохиогдож шилдгүүдээ тодрууллаа.
Гар зургийн олимпиадад оролцогч сурагчид нь 60 минутын хугацаанд өгөгдсөн сэдвийн дагуу оюун ухаанаа дайчлан, будаг бийрийн гайхамшигаар зурж өрсөлддөг бөгөөд, уралдааны дүн гарах мөчид Оюунлаг сургуулийн зураач сурагчид маань багийн дүнгээр “Тэргүүн” байр нэрэмжит “Цом”-н эзэд боллоо.
Уран дүрслэлээр гайхамшигт амжилтыг үзүүлж яваа бахархалт олон шавь нартаа баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.