Бүх мэдээ
“Оюунлаг спорт өдөрлөг”-т та бүхнийг урьж байна

“Оюунлаг спорт өдөрлөг”-т та бүхнийг урьж байна
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, спортын авьяасыг нээн хөгжүүлж, дэмжих зорилгын хүрээнд 2022 оны 03 сарын 28-ы өдөр “ОЮУНЛАГ СПОРТ ӨДӨРЛӨГ” болох гэж байна. Цар тахлын улмаас тэмцээн уралдаан хойшилсоор өдийг хүрсэн тул сурагчдынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн, олон төрөлт спорт өдөрлөгийн үйл ажиллагааг БУЯНТ-УХАА спортын ордонд зохион байгуулна. Иймд багш, сурагчид идэвхтэй хамрагдахаас гадна, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн очиж, хүүхдээ болон анги хамт олноо дэмжиж, урам хайрлахыг хүсье!
1-5-р анги 2022.03.28-нд 09:00-13:00
6-12-р анги 2022.03.28-нд 13.30-17:30
Буянт-Ухаа Спортын ордон