Оюунлаг сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн 1-8-р ангийнхаа сургалтын үндсэн хөтөлбөртөө “STEAM” хичээлийг…

Оюунлаг сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн 1-8-р ангийнхаа сургалтын үндсэн хөтөлбөртөө “STEAM” хичээлийг оруулж 7 хоногт нэг цагаар, жилдээ 35 цагаар үзэж судалсаар 2 дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. 1-7-р ангид механик-электроник энгийн загвар-програмчлалын үндэс бүхий Солонгосын “Roborobo kids” багцыг, 8-10-р ангидаа механик-электроник-програмчлалын агуулга бүхий Германы “Fischertechnic” багцыг бүх сурагчдадаа үнэ төлбөргүйгээр судлуулж байна.
Дэлхийн боловсролын шинэ чиг хандлагыг тодорхойлогч Америк, Герман, Австрали, Өмнөд Солонгос зэрэг судалгааны хүрээлэнгүүд, олон улсын академууд боловсролын шинэчлэл өөрчлөлтийг эрчимтэй явуулж байна. Үүний нэг илрэл нь STEAM сургалтын загвар юм.
Бидний үзэж харж судалснаар Өмнөд Солонгос улсын “Roborobo” компанийн Робот электроникийн сургалтын хэрэглэгдэхүүн болох механик-электроник-програмчлал багц нь 1-7-р ангид, 8-10-р ангидаа Германы “Fischertechnic” багцыг сүүлийн үеийн шинэ чиг хандлагыг хүүхдийн насны онцлогт тохируулсан хөтөлбөр, сурах бичиг, сургалтын материал нь хангалттай төвшинд хийгдсэн учраас STEAM сургалтынхаа голлох хэрэглэгдэхүүнээр сонгож тусгай кабинетэд сургалтыг явуулж байна.