ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН УРАН ЗУРГИЙН УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.
МУБИС-ийн Багшийн сургууль нь Япон улсын Канагава мужийн Урчуудын холбоотой хамтран Олон Улсын хүүхдийн зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 89 дэх удаагийн энэхүү уралдаанд Монгол улсаа төлөөлж, 30 шилдэг бүтээл оролцсоноос манай сургуулийн 9а ангийн сурагч Д.Төгсжаргалын бүтээл шилдгээр шалгарч, Япон улсын Канагава мужийн Урчуудын холбооны “ТЭРГҮҮН БАЙР”-ын шагналыг хүртжээ. Бахдам амжилт гаргасан Д.Төгсжаргалдаа болон зургийн багш Б.Сандуйдаа баяр хүргэж, амжилт хүсье.
8а ангийн сурагч Бэхбатын Ананд 2022.07.17-ы өдөр зохион байгуулагдсан SongNam олон улсын таеквондогийн тэмцээнд "Дэд байр", мөнгөн медаль, 2022.08.28-ы өдөр "NAIDVAR&DARKHAN DEMO"-2022 тэмцээнд "Тэргүүн байр", алтан медаль тус тус хүртлээ. Бие хамгаалах урлагаар хичээллэж, бахдам сайхан амжилт гаргасан Б.Ананддаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өрнүүн их амжилт хүсье.
Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын 56 дахь баярыг угтаж, нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг
"СПОРТ НААДАМ"-2022 тэмцээнд манай сургуулийн биеийн тамир, аэробикийн багш Б.Цолмон, Т.Энхмэдэх нар амжилттай оролцон "Тэргүүн байр", алтан медалийн эзэн боллоо. Тэмцээнд амжилт гаргасан багш нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.





