ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА
Эцэг эхчүүдээс ирсэн санал хүсэлтийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн зѳвхѳн 10,11-р ангид нэмэлт элсэлт авна. Бусад ангид орон тоо байхгүй тул нэмэлт элсэлт авахгүй.
-Математик, Монгол хэл, Англи хэл гэсэн 3 хичээлийн шалгалтын дундаж гүйцэтгэл 65%-аас дээш эхний 4,4 сурагчийг элсүүлнэ.
-Элсэхийг хүссэн сурагчид 2022 оны 8-р сарын 26-ны дотор доорх линкээр бүртгүүлнэ.
- 8-р сарын 27-ны 10:00 цагт Оюунлаг сургууль дээр ирж математик, монгол хэл , англи хэлний хичээлээр түвшин тогтоох шалгалтыг өгнө.
-Шалгалтын хураамж 20000 төгрөг.
-Шалгалтын дүн мэдээг 8-р сарын 29-нд 16:00 цагт бүртгүүлсэн и-мэйл хаяг болон утасны дугаараар холбогдож мэдээлнэ.
-Шалгалтад тэнцэж тус сургуульд суралцах шийдвэрээ гаргасан сурагчид 8-р сарын 30-ны ѳдѳр 10:00-с 12:00 цагийн хооронд бүртгэлээ баталгаажуулж сургалтын албатай гэрээгээ байгуулна.
Цахим бүртгэлд бүртгүүлэх холбоос:
https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=VltWETdsrEeinzPNpy1uNihXMryOtbVHkHIGuCD0Vl9UOFlQUEtPR1hQMzZIQkI1Njc4NUUxNVk1NS4u
Холбогдох дугаар: 75755050, 88113096, 99102129