ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА
2021-2022 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн зарим анги бүлгүүдэд цөөн тооны шилжилт хөдөлгөөн хийгдсэн тул дараах ангиудад нэмэлт элсэлт авна. Үүнд:
10,11-р ангид 3 хичээлийн дундаж гүйцэтгэл 60%-аас дээш эхний 4,4 сурагчийг элсүүлнэ.
Элсэхийг хүссэн сурагчид 2021 оны 8-р сарын 26ны дотор доорх линкээр бүртгүүлж , 8-р сарын 27-ны 10:00 цагт Оюунлаг сургууль дээр ирж математик, монгол хэл , англи хэлний хичээлээр түвшин тогтоох шалгалтыг өгнө. Шалтгалтын хураамж 20000 төгрөг. Шалгалтын дүн мэдээг 8-р сарын 28-нд бүртгүүлсэн имэйл хаяг болон утасны дугаараар холбогдож мэдээлнэ.
Шалгалтанд тэнцэж тус сургуульд суралцах шийдвэрээ гаргасан сурагчид 8-р сарын 30-ны өдрийн 14:00 -с 16:00 цагийн хооронд бүртгэлээ баталгаажуулж сургуулийн захиргаатай хамтын гэрээгээ байгуулна.
Цахим бүртгэлд бүртгүүлэх холбоос:
https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=VltWETdsrEeinzPNpy1uNkG2YG7sbHNHo9ShXRbKst9UNE5YSUFXQU5LU1dUVzgxQ0xMNjM4RU1HQS4u
Холбогдох дугаар: 99102129, 75755050