ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН "SMART MATHEMATICS" "INTELLIGENT MATHEMATICS" СУРАХ БИЧГҮҮД СУРГАЛТАНД...

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН "SMART MATHEMATICS" "INTELLIGENT MATHEMATICS" СУРАХ БИЧГҮҮД СУРГАЛТАНД...
ОЮУНЛАГ сургуулиас 2015 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн "SINGAPORE EDUCATION INNOVATION" төслийнхөө хүрээнд Оюунлаг сургуулийн Эрдмийн зөвлөлийн зөвшөөрлөөр зөвхөн сургуулийн сургалтын дотоодын хэрэгцээнд "МАТЕМАТИК-СОНГОН"-ны сурах бичгүүд 5 дахь удаагийн шинэ арга зүйгээр баяжигдаж зохиогдон гарч эхэллээ.
1. Энэхүү номын зохиогчоор Оюунлаг сургуулийн Багш Д. Батсайхан, М. Дэлгэрдалай, Э. Энхтамир,Г. Эрдэнэболд нар, 1-2-р ангийн" SMART MATHEMATICS" үндсэн сурах бичгийн зохиогчоор багш Д. Батсайхан, Г. Ганжаргал, Б. Ариунзул, Д. Цэвэлмаа, Б. Мөнхцэцэг нар оролцов.
Одоо 4-р ангийн *МАТЕМАТИК-СОНГОН"-ны сурах бичиг хэвлэхийн өмнөх хяналтад, 5-р ангийнх зохион бичих үе шатандаа явагдаж байна.
2022-2023 оны хичээлийн жилд Оюунлаг сургууль маань өөрсдийн 23 жилийн туршид бий болгосон үндсэн хөтөлбөрийнхөө дагуу бичигдсэн өөрийн сургуулийн сурах бичгүүдээ сургалтдаа бүрэн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.










