Оюунлаг сургуулийн сурагчид олон улсад нэрээ цуурайтуулсаар…

Оюунлаг сургуулийн сурагчид олон улсад нэрээ цуурайтуулсаар…
Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдсан Жаутыковын нэрэмжит олон улсын Математик, Физик, Мэдээлэл зүйн 22 дахь удаагийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө . Тус олимпиад нь дэлхийн олон орны оюунлаг сурагчдыг хамардаг, байгалийн ухаан болон мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм .
Энэхүү олимпиадын мэдээлэл зүйн төрөлд Нийслэлийн ерөнхий боловсролын Оюунлаг сургуулийн 12в ангийн сурагч Г.Эрхэм амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүллээ .
Тууштай хөдөлмөр , логик сэтгэлгээ , мэдлэг чадвараа олон улсад үнэлүүлсэн сурагч Г.Эрхэм болон түүнийг бэлтгэсэн багш Ц.Батхуяг нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.