Оюунлагийн сурагчид Гэнэтийн ослын даатгалд хамрагдлаа

Оюунлагийн сурагчид Гэнэтийн ослын даатгалд хамрагдлаа
Аливаа зүйл хэлж иддэггүй хийсч ирдэг гэдэг шиг ЭРСДЭЛ танд хэзээ ч тохиож болно шүү. Эрсдэл бол зөвхөн танаас өөрөөс тань шалтгаалах зүйл биш, өөр олон хүчин зүйл түүнд нөлөөлж байдаг.
Иймээс 2016 оны 9-р сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Монгол даатгалтай Оюунлаг сургуулийн бүх сурагчдыг Гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрууллаа. Энэхүү даатгалын холбогдох бүх зардлыг сургуулийн үндсэн төсвөөс хариуцан шийдвэрлэв.
Гэрээнд тусгасан ахуйн осол, зам тээврийн осол, сургалт үйлдвэрлэлийн осол, гэмт халдлагад өртөх гэсэн үндсэн эрсдэлд хамаарах нөхцөлүүдийг тусган учирсан хохирлын хэмжээгээр 100% нөхөн төлбөр өгөгдөхөөр тусгажээ. Мөн энэ гэрээ нь 1 жилийн хугацаатай, даатгалын хураамж нь 0,40% буюу нэг хүүхэд 4000 төгрөг байхаар тооцогдлоо.
http://oyunlag.edu.mn/medeedetail.php?id=100&newsid=16090003
