“Шинэ жил - 2018” баяраа 2018 оны 12 сарын 29-ний өдөр Zaisan Square-ийн “Vino lounge”-д “Оюунлаг” сургуулийн багш ажил…

“Шинэ жил - 2018” баяраа 2018 оны 12 сарын 29-ний өдөр Zaisan Square-ийн “Vino lounge”-д “Оюунлаг” сургуулийн багш ажиллагсад баяр хөөр, дуу хуур, инээд баяслаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баярыг “Х-Түц” продакшны жүжигчин Баясгалан хөтлөн явууллаа. Залуу дуучин Цолмон, бүжгийн “Карнавал” хамтлаг, дуучин Баярцэнгэл, амьд хөгжмийн хамтлаг нар ирж ая дууны мэндчилгээ, халуун дотно урмын үгээр мялаалга өргөлөө. Сургуулийн захирал Д.Батсайхан 2018 онд хийсэн бүтээсэн ажил үйлс, 2019 оны зорилго, цаашид хэрэгжүүлэх, ажлуудад өрнүүн их амжилт хүсэн ерөөлөө.
Сурган хүмүүжүүлэх ажил үйлсдээ өндөр амжилт үзүүлж, хамт олноо манлайлсан “Оюунлаг”-ийн багш, ажилчдад шагналын хур буулаа.
Монгол улсын засгийн газрын шагнал “Боловсролын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр зургийн багш Б.Сандуй шагнагдав.
Samsung брэндийн 55 инчийн зурагтаар:
Математикийн багш Цэрэнчунт, нийгмийн ухааны багш Ц.Даваахүү, бага ангийн багш Эрдэнэсолонго нар тус тус шагнагдлаа. Мөн сургуулийн захиргаа аж ахуйн шилдгүүд болох Чанцалням 500.000₮, Түмэнжаргал 500.000₮ төгрөгөөр шагнууллаа. Багш, сурагчдын санал асуулгаар байгууллагын “Хамгийн хамгийн”-аа шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан өгөв.
Сурагчдын санал асуулгаар: “Шавийн хайртай багш”-аар:
Монгол хэл, Уран зохиолын багш Х.Чимэдлхам
Англи хэлний багш А.Халиун
Бага ангийн багш Эрдэнэсолонго нар шалгарлаа.
Багш нарын санал асуулгаар:
Хамгийн хөгжилтэй багш: Б.Оюун-Эрдэнэ
Хамгийн гоё инээмсэглэдэг багш: Л.Цэрэнчунт
Хамгийн эелдэг багш: Баярцэцэг
Хамгийн авьяаслаг багш: Баярцэнгэл
Хамгийн эрч хүчтэй цоглог багш: Мягмарсүрэн
Хамгийн хариуцлагатай багш: Н.Уранбилэг
Хамгийн гоё нүдтэй багш: Б.Уянзориг
Хамгийн сайн цаг баримталдаг багш: Мөнхжаргал нар шалгарлаа.
Ийнхүү шавь нар нь багшдаа, багш нар нь сургуулиараа бахархсан, бие биедээ урам бэлэглэсэн сайхан баяр болж өндөрлөлөө.