СУРАГЧДЫН ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ,ИНТЕРНЕТИЙН ОРЧИНД

СУРАГЧДЫН ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ,ИНТЕРНЕТИЙН ОРЧИНД
АЖИЛЛАХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Ухаалаг гар утас, нөүтбүүк, таблет, зурагт гэх зэрэг орчин үеийн техник технологи маш хурдтай хөгжиж, интернет,facebook, twitter, instagram зэрэг нийгмийн харилцааны сувгууд бид бүхний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээний нэг болжээ. Одоо эдгээр сувгууд нь зөвхөн томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өргөн хэрэглээнд шилжиж байна.
Энэ хэрэглээ нь өнөө цаг үеийн гол хэрэглээ мөн гэдэгтэй хэн ч маргахгүй үнэн.Гэхдээ хүн төрөлхтөний бий болгосон эдгээр зүйл нь нээлт, ололт ,амжилт мөн хэдий ч эргээд хэрэглэгч эзэндээ үзүүлэх сөрөг нөлөө,хор уршиг нь их байдаг.Иймээс ч энэ хорвоод үнэгүй зүйл гэж байдаггүй.Энэ бүхэн нь хүмүүст хялбар амар зугаацуулах мэдрэмжүүдийг өгдөг хэдий ч таниас авах зүйл нь хамгийн үнэтэй зүйл болон хувирч байгааг ч дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байна.Мөн Монголын Харилцаа Холбооны зохицуулах хорооноос гаргасан зөвлөмж,УИХ-д орохоор өргөн баригдсан хуулийн төсөл,Засгийн газрын тогтоол боловсрол хөгжсөн гадаадын улс орнуудын туршилгыг судлан үзэж дараах шийдвэрийг гаргаж байна.
Оюунлаг бүрэн дунд сургуулийн захирлын тушаал гарч,сургуулийн дүрэм болон дотоод журманд гар утасны хэрэглээ,интернет орчинд ажиллах журмыг боловсруулан холбогдох заалтуудыг нэмэлтээр оруулан 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх болсныг сонордуулж байна.