СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, гар бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник ур чадварыг сайжруулах зорилго дор 2019.03.02-ны өдөр дунд анги /VI-VIII/, ахлах анги /IX-XII/ гэсэн ангилалд холимог, эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Гар бөмбөгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдаг билээ. Нийт 15 багийн 140 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна.
Дунд ангийн ангилалд: /Холимог/
“Тэргүүн байр”- Содном багштай 8в анги
“Дэд байр”- Цэрэнчунт багштай 8б анги
“Гутгаар байр”- Даваахүү багштай 7в анги
Ахлах ангийн ангилалд: /Эмэгтэй/
“Тэргүүн байр”- Цэнгэл багштай 12а анги
“Дэд байр”- Уугантуяа багштай 9б анги
“Гутгаар байр”- Оюун-Эрдэнэ багштай 10а анги
Ахлах ангийн ангилалд: /Эрэгтэй/
“Тэргүүн байр”- Цэнгэл багштай 12а анги
“Дэд байр”- Оюун-Эрдэнэ багштай 10а анги
“Гутгаар байр”- Сувддарь багштай 9в анги тус тус шилдгээр тодорлоо.
Тэмцээнд багаа удирдан чиглүүлж , өөрийн техник ур чавдар, авхаалж самбаа, хурд хүчээрээ онцгойрон “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор шалгарсан сурагчдадаа халуун баяр хүргэе.
Дунд ангийн шилдэг эмэгтэй тоглогчоор 8в ангийн сурагч Номин
Шилдэг эрэгтэй тоглогчоор 8б ангийн сурагч Амартайван
Ахлах ангийн шилдэг эмэгтэй тоглогчоор 9б ангийн сурагч Цогзолмаа
Шилдэг эрэгтэй тоглогчоор 12а ангийн сурагч Оргил нар тус тус шалгарлаа.
Сурагчдынхаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.