Та бүхэндээ жил бүрийн намар хүн бүрийн хүсэн хүлээж, догдлон угтдаг есдүгээр сарын нэгний өдрийн мэндийг дэвшүүль…

Та бүхэндээ жил бүрийн намар хүн бүрийн хүсэн хүлээж, догдлон угтдаг есдүгээр сарын нэгний өдрийн мэндийг дэвшүүлье.
Оюунлаг сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жил амжилттай эхэллээ. Манай сургууль цар тахлын онцгой нөхцөл байдалд ариутгал, цэвэрлэгээгээ маш сайн хийж, тогтмол халдвар хамгааллын дэглэмээ багш, ажилчид, сурагчдын хамт сахин мөрдөж, танхимын сургалтын үйл ажиллагаагаа хоёр ээлжтэйгээр зохион байгуулж байна.
Дэлхий дахинд тархсан короновируст халдварын цар тахлын улмаас манай оронд бүх шатны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд байсан билээ. Өнөөдөр ч гэсэн цар тахлын хорио цээр хэвээр хадгалагдаж, бүх шатны сургуулиуд хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулахаар болж хичээлийн шинэ жил “чимээгүйхэн” эхэллэж байна. Танхимын сургалтын үед халдвар хамгааллаа чанд сахин хичээллэж буй багш, сурагч мөн хүүхдийнхээ эрсдэл, аюулгүй байдлыг хангаж байгаа эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.







