ТӨГСӨГЧИД МААНЬ МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

ТӨГСӨГЧИД МААНЬ МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ
2016-2017 оны хичээлийн жилд ОЮУНЛАГ бүрэн дунд сургуулийн маань эрдэм номын өглөгийн 7 дахь үеийн төгсөгчид болж байгаа оюунлаг сурагчид та бүхэндээ Мөнгөн хонхны баярын мэндийг хүргэе.
Түмний хүүхдийн төлөө эрдэм боловсрол олгох үйлсэд авьяас чадвар, ур ухаан бүхий л зүйлээ харамгүй зориулж яваа багш сурган хүмүүжүүлэгчиддээ мөн, өөрсдийн үр хүүхдийн төлөө цаг үргэлж санаа тавин зүтгэж явдаг энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд та бүхэндээ ч сурагч насны дурсамжит сайхан мөч болох Мөнгөн хонхны баярын халуун мэндчилгээг хамтатган хүргэе.
Оюунлаг сургуулийг цалгиасан цагаан инээд
Ангийн андуудын дурсамж цогцлоосон сүүлчийн хичээл
Итгэл сэтгэлийг шингээсэн тэвэр дүүрэн цэцэгс
Ачит багш нарын сургамжийн үгэн хэлхээс
Дасаж ижилдсэн найзуудын баяр гунигийн санаашрал
Жингэнэн дуугарах сүүлчийн хонхон дуун цангинаан
Энэ мөч бүхэн та бүхний ТӨГСӨЛТИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР-ын алтан хором билээ. Энэ л үе сурагч насны гэгээн дурсамж болон сэтгэлд үлдэнэ. Мөнгөн хонхныхоо баярыг өргөн сайхан тэмдэглээрэй.
Сүүлчийн хичээлийн хонхон дуутай дурсгалт мөч 10 жил үерхэн дассан анд найзуудын шуугиан цалгисан хичээлийнхээ танхимд тавтай морилно уу.
2016-2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн "Мөнгөн хонхны баяр" үйл ажиллагаа 2017-05-19-ний өдөр аз жаргал, инээд, баяр хөөр, бахдам амжилтаар дүүрэн болж өнгөрлөө.
Захирал Д.Батсайхан мөнгөн хонхны баярыг нээж сурагчиддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн эцэг эхийн төлөөлөл дурсамжит энэ өдөр хүүхдүүддээ баяр хүргэж хүүхдүүдийнхээ 2 дахь гэр болох Оюунлаг сургуульд дурсгалын зүйл гардууллаа.
МУГБагш Чимэддорж өөрийн үр ач сурагч хүүхдүүддээ үнэтэй сургамжаа хайрлаж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Баяраа тэмдэглэж буй хүүхдүүддээ баярын мэндчилгээ хүргэхээр Гурван бүдүүн хамтлаг, дуучин Заяа, Frankseal нар ирж ая дуугаа өргөлөө.
12а ангийн төгсөгч Ж.Хулан, 12б ангийн төгсөгч Н.Чингүн нар нийт төгсөгчдийнхөө өмнөөс баярт энэ өдрийн сэтгэгдэлээ хуваалцаж аав ээж, багш нар болон сургуульдаа баярлаж талархсанаа илэрхийллээ.
Математикийн багш Ж. Цагаанчулуун баярын мэдчилгээ дэвшүүллээ.
12-р ангиа амжилттай төгсөж байгаа ах эгч нартаа 11-р ангийн сурагчид сэтгэлийн бэлэг дурсгалын зүйл дурсгалаа.
Баярт энэ өдөр12 жилийн нөр их хөдөлмөр, ололт амжилтын баталгаа оюунлаг сургуулийн батламж гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ хичээлийн жилийн "Шилдэг төгсөгч"-өөр
12А ангийн сурагч Д.Баасандаш 12А ангийн сурагч Ж.Хулан
12А ангийн сурагч М.Чинсанаа 12А ангийн сурагч Б.Энх-Амгалан
12А ангийн сурагч Т.Бямбатөгөлдөр 12А ангийн сурагч Ж.Шинэхүчит
12Б ангийн сурагч Н.Эрхэс 12Б ангийн сурагч Э.Билэгт
12Б анги йн сурагч Б.Цолмонбаяр 12Б ангийн сурагч Ө.Уянга
12Б ангийн сурагч Б.Буянзаяа
Захирлын мэндчилгээ
Өнөөгийн өнгөнд Оюунлаг сургууль гэх том айлын дэвжиж дээшлэхийн түүхэн гайхалтай хором мөч бүхэнд нэгэн зорилгын төлөө багш шавийн дотно барилдлаганд хамтдаа байсан шавь нартаа баярлалаа.
Оюунлаг сургуулиар овоглосон хүүхэд бүр сурч мэдэхийн өрнүүн хүсэлтэй, зөв төлөвшил хүмүүжилтэй, хамтран ажиллахын мөн чанарыг таньсан, хийж бүтээх хичээнгүй зан чанараар хөглөгдсөн, хүрсэн амжилтандаа сэтгэл ханах бус улам ахиулах зорилго өвөртлөсөн байгаасай гэж бид бүхэн хүсдэг. Түүний төлөө багш бүхэн хичээсэн, тэрхүү итгэл зүтгэлийг маань та бүхэн биелүүлэхийн төлөө чармайж байсанд баярлалаа.
Хэн хичэээнгүй зүтгэл гарган хөдөлмөрлөж чадна Ирээдүй таныг алгаа тосон өгөөмөр сэтгэлээр инээмсэглэн угтах учир зүйтэй билээ. Та нар энэхүү итгэл сэтгэлийн галыг улам төгс утга учиртай бадамлан дүрэлзүүлж чадах эрмэлзлэл, ур ухааны цараа сайтай хүүхдүүд гэдэгт бид бүрэн итгэж байна.
Хүүхддүүдийн минь эрдэм номын алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.
Оюунлаг мэдлэгийн гэрэлт мөнгөн шувуухай болсон эрхэм шавь нар минь оюуны алтан үүрнээсээ цойлон нисч, орчлон дэлхийгээр олныг магнайлан дүүлэн хөөрч явахын билэгт ерөөлөөр ирээдүйн амьдралын тань сүүтэй дөрөөг мялаая.
Оюунлаг сургуулийн захирал Д.Батсайхан