ҮНДЭСНИЙ БИЧГИЙН

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН
ЦАГААН ТОЛГОЙН БАЯРЖил бүрийн “Үндэсний бичиг үсгийн баяр”–ыг тохиолдуулан нийт сурагч болон багш, ажилчдын үндэсний бичиг үсэгт суралцах хүсэл эрмэлзлийг дэмжих, эх хэл бичгээрээ бахархах, түгээн дэлгэрүүлэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Үндэсний бичгийн цагаан толгойн баяр” 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд:
Сурагчдын хичээнгүй бичгийн болон бүтээлийн үзэсгэлэн
Багш, сурагч, ажилчдын дунд “Чихэртэй, кофетой уншлага” уриалгат арга хэмжээ
6-р ангийн сурагчид үндэсний бичгээрээ алдаагүй уншиж, нямбай бичих чадвараа эцэг эхчүүдийнхээ өмнө тайлагнах юм.
Хэзээ: 5 сарын 1
Цаг: 14:00
Хаана: Оюунлаг сургуулийн хичээлийн 2-р байр
Үндэсний бичиг үсгээ дээдэлье