“Үндэсний бичгийн цагаан толгойн баяр” – аа тэмдэглэлээ!

“Үндэсний бичгийн цагаан толгойн баяр” – аа тэмдэглэлээ!
Жил бүрийн “Үндэсний бичиг үсгийн баяр”–ыг тохиолдуулан нийт сурагчид болон багш, ажилчдын үндэсний бичиг үсэгт суралцах хүсэл эрмэлзлийг дэмжих, эх хэл бичгээрээ бахархах, түгээн дэлгэрүүлэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Үндэсний бичгийн цагаан толгойн баяр” 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Өнөөдрийн арга хэмжээнд:
Сурагчдын хичээнгүй бичгийн болон бүтээлийн үзэсгэлэн
“Чихэртэй, кофетой уншлага” уриалгат арга хэмжээ – багш, сурагчид, ажилчид хамтдаа
6-р ангийн сурагчид үндэсний бичгээрээ алдаагүй уншиж, нямбай бичих чадвараа эцэг эхчүүдийнхээ өмнө тайлагнав.
7–11-р ангийн “Хурдан уншигч” сурагчдыг урамшуулан алдаршуулсан
Энэхүү баярыг нээж “Оюунлаг” сургуулийн Ерөнхий захирал, МУГБ Д.Батсайхан үг хэлж, багш сурагчдадаа цаашдын эрдмийн аянд нь амжилт хүслээ.
Хүүхдүүдийн баяр хөөр, эцэг эхчүүдийн бахархал, алга ташилтаар дүүрэн энэ өдөр хүн бүрийн сэтгэлд урам зориг, бахархал, дурсамж болон үлдсэн нь гарцаагүй.
Бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтдаа зүтгэж буй та бүхэндээ халуун талархал илэрхийлье!
Монгол бичгээ дээдлэн хөгжүүлье!










