Жил бүр уламжлал болон зохиогддог “Хөгжөөнт буухиа” тэмцээний IV шат нь 1-5-р ангийн сурагчдын дунд 04-р сарын 18-22-ни…

Жил бүр уламжлал болон зохиогддог “Хөгжөөнт буухиа” тэмцээний IV шат нь 1-5-р ангийн сурагчдын дунд 04-р сарын 18-22-ний өдрүүдэд амжилттай зохиогдлоо. Энэ хүү тэмцээн нь бүх сурагчдыг хамарсан, тэдний бие бялдар, хөдөлгөөний эв дүй, баг хамт олноороо шударга өрсөлдөх, хурд авхаалж самбааг нь шалгасан тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь улирал бүр зохиогддог, хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн уралдаан билээ.
1-р ангийнхан хоорондоо өрсөлдөн 4 төрлийн даалгаврыг гүйцэтгэж аваргуудаа шалгарууллаа.
Аваргын алтан медалийн эздээр Ганжаргалбагштай 1в ангийн сурагчид шалгарсан бол мөнгөн медалийн эздээр Буянт багштай 1а ангийн сурагчид шалгарчээ.
Б.Эрдэнэсолонго багштай 2в ангийн хамт олон бусдыгаа манлайлж алтан медалийн эзэд боллоо.
Үеийн нөхдөө хошуучлан М.Болормаа багштай 3а анги тэргүүн байр, алтан медалийн эзэн боллоо.
Д.Цэвэлмаа багштай 4б ангийн хамт олон тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэд боллоо.
Үеийн нөхдөө авхаалж самбаа, хурд хүчээр тэргүүлж Бямбаа багштай 5б анги өргөмжлөл “Алтан” медалиар шагнагдлаа